Өмнө нь Пхеньян АНУ-д цөмийн дайралт хийхэд бэлэн байгаагаа зарласан. Ийм нөхцөл байдал үүссэн учир шалтгаан нь АНУ болон Өмнөд Солонгосын цэрэг Хойд Солонгосын хилийн бүс нутагт цэргийн сургуулилт хийсэнтэй холбоотой. БНАСАУ-ын тал эдгээр сургуулилтыг цэргийн хүчээр цөмрөх бэлтгэл гэж үзэж байгаа юм.
Сүүлийн үед Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилт, пуужин хөөргөхөө тогтмолжуулж байгаа. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 23-ны бямба гаригт туршилт хийсэн тухай тэмдэглэсэн байна. Энэ нь Зүүн Хятадын тэнгист шумбагч завины туршилт хийсэн хэрэг аж.