Туркт нэгэн хуримын ёслолыг зохион байгуулагчид шинэ хосын ойр дотныхонд гүнзгий сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн боловч залуу хос завин дээр гарч ирэх үзэгдэл тун ч эвгүй байдалтай өндөрлөсөн байна.
Таазанд завийг бэхэлсэн байсан олснууд шинэ хосыг даагаагүй учраас хайр дурлалын хөлөг онгоц нь өндрөөс унаж, “живж” орхижээ. Иймд сандарч тэвдсэн залуу хос тун ч самбаачлан шалан дээр үсэрч буухаас өөр аргагүй болсон гэнэ.
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=i8x-SDnwxbY#t=0
Эх сурвалж: Zaluu.com