“Аймшгийн байшин”-гийн эздийг баривчилжээ

Германы Хойд Рейн-Вестфалийн нутаг дэвсгэр дэх Хекстер хотод нэгэн гаж донтон гэр бүлийн хосыг баривчилсан байна. Тэд өөрсдийн “аймшгийн байшин”-д барьцаалагдсан хүмүүсийг зовоон тарчлааж амийг нь бүрэлгэж байсан аймшигт гэмт хэргүүд үйлдэж байсан хэмээн Stol.It-д мэдээлжээ.

Тэдний ээлжит хохирогч болох 41 настай Сюзанна Ф-г өнгөрөгч сард амь эрсдэх үед мөрдөгчид сэжиг аван хэргийн ул мөрөөр орсон аж. Гаж донтнууд мөн 33 настай нэгэн герман бүсгүйг доод давхрын хонгилдоо дулааны хоолойд гавлан тамлаж байгаад амь насыг нь хороосныг олж тогтоосон байна.

Прокурор Ральф Майерын өгүүлснээр, “Аймшгийн байшин”-гийн тамлагчид бүсгүйг хороосныхоо дараа мөчлөн хөргөгчиндөө хийж, орой бүр бага багаар нь камин зуухандаа хийж шатаадаг байсан гэжээ. Харин мөрдөн байцаалтын явцад эхнэр Анжелика Б нь эр нөхрийнхөө дарамт шахалтаар ийм аймшигтай хэргүүд үйлдэхэд хүрсэн хэмээн мэдүүлсэн аж.

Эх сурвалж: zone.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …