Оросын элчин сайд “Вести Сегодня” сонинд өгсөн ярилцлагадаа Латви болон барууны орнууд нь Оросыг муу муухайгийн үлгэр жишээ болгохыг эрмэлзэж байна гээд мэдэгдчихсэн юм байна.
“Тэдний хамгийн гол зорилго нь Оросын хүчийг сулруулах. Үүнийхээ тулд юу ч хийхээс буцахгүй байна, тухайлбал ил цагаан суртал нэвтрүүлэг. Холоос жишээ хайх хэрэггүй, Би-би-сигийн кино, латвийн бүтээсэн “Ерөнхий төлөвлөгөө” киног дурдахад л хангалттай” гэж Вешняков тэмдэглэжээ.
Вешняковынхоор бол энэ нь түүхийг бүдгэрүүлэн гуйвуулах, олон улсын харилцаанд саад учруулах, зөвлөлтийн булаан эзлэлтийн үеийн хохирлыг тооцох комиссын ажилд садаа болж байгаа гэнэ. Тэрээр эцэст нь ийм нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагаа сайжирна гэж хүлээх хэрэггүй гэжээ.
Вешняков “Оросын бизнес өнөөдөр биднийг хүлээж байгаа, хамтран ажиллахыг хүсч байгаа тэр зүг рүү чиглэж байна. Эдийн засгийн хориг цуцалсан үед Латви хамтран ажиллая хэмээн бидэн рүү гар сунгах болно. Харин бидний зүгээс та нар луу хандана гэхэд хэцүү л болох байх” гэж хэлсэн юм байна.
Эх сурвалж: www.assa.mn