Солонгос киног Сонгуулиар сольёо

Бид зөв сонголт хийхийн тулд сонгуулиар хэн нь юу хийсэн юу хийх тухай мэдээлэл авахын тулд Сонгуулийн нэвтрүүлэгтэй болмоор байна. Солонгос кинонууд суваг бүрт дэндүү ихээр гарч байна. Урд орой л тоолж үзэхэд 17 суваг дээр ямар нэгэн солонгос кино гарч байх юм. Тэд орой бүр 19 цагаас 23 цаг хүртэл нөгөө Солонгосын хамгийн муу муухай, бохир заваан амьдралыг өгүүлэн гарна.  Түүх соёлын гэхээсээ илүүтэйгээр өс хонзон санасан, мөнгөний хэт шуналтай, хэн нэгнийг “чадах”-ыг оролдсон, гэмт хэрэг хийхийг зааварчилсан, архи уухад уриалан дуудсан гэх мэт маш олон зөрчлийг харж болохоор байна. Солонгос цуврал киног гэртээ хүүхдээ хараад сууж байдаг эмэгтэйчүүдэд тохиромжтой гэх ч үнэндээ өсвөр насны хүүхдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэж тийм хүмүүжлийг олж байна. 75abe6d12b56fed2920e8e48ff0350ecoriginal

Тиймээс солонгос киноны энэ их цагийг сонгуулийн цаг болгон өөрчлье. Хэн нь хэн бэ гэдгийг танихын тулд олон нийтийн сувгаар гарах ёстой. Гэтэл өнөөдрийн эрхэм хүндэт нөхдийн шийдвэрээр хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээг гадуурхах өнхгө аяс цухалзан байна. Хэн хүнийг таниулах арга бол мэдээллийн хэрэгсэл. Хүнээ танихгүй бол бид буруу солнголт хийхэд хүрнэ.

Үнэндээ Солонгос киногоор хүмүүжигчид сэтгэл санаагаар унах, бага зэрэг муудалцах, санал зөрөх зэрэг гэр бүл бүрт байдаг асуудалд архидан, согтуурах ёстой мэтээр ханддаг болжээ. Тиймээс өс хонзон, атаа жөтөө ярьсан тэдгээр кинонуудыг насны хязгаартай үзүүлэхгүй байх нь чухал болоод байна.

Мөн суваг бүрт гардаг энэхүү киног яагаад телевизүүд хошууран оруулж ирдэг вэ? Олон ангит киноны хувьд эфирийн цаг дүүргэх үзэгчийг тогтмол цагт “уях” зорилгоор гардаг “савангийн дуурь” нь маш хямд зардлаар ирдэг байна. Нэг үгээр 100-150 ангитай 2-3 сар гарах кино нь 500 хүрэхгүй долларын үнэтэй байдаг байна.

Бид харьд хөрөнгө оруулж байхаар өөрсдийнхөө тухай нэвтрүүлэг нийтлэлтэй болж өөрсдөдөө мөнгөө үлдээе л дээ. Энэ нь ердөө хэдхэн хоногт л шүү дээ. Солногос кино үзэж суухаар хэнийг дэмжих ёстойгоо хараад үг үзэл бодол нийлж байгаа эсэхээ шитйдвэрлэн суувал дээрсэн.

сонгууль

Ийнхүү “хямд төсөр” авсан киногоор эфирийн цагаа дүүргэж байгаа нь эргээд нийгэмд өс хонзонгийн “давхрага” үүсгэж байгаа гэдгийг мэдэх болов уу. Урьд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сайхан нэвтрүүлгүүд гардаг байлаа. Хөрөг нэвтрүүлэг, аян замын тэмдэглэл, асуудал хөндсөн нэвтрүүлэг гээд л олоон олон. Одоо ийм төрлийн нэвтрүүлэг хийх телевиз ч ховор болж. Аргагүй л дээ. Нэвтрүүлэг хийх зардал нь олон ангит кино гаргасанаас үнэтэй шахуу тусч байгаа хойно.

Гэхдээ л улс нийгэмд зориулагдсан үзвэрт хэмжээ хязгаар гэж баймаар… Солонгос киногоор сүүлийн 10-аад  жил хүмүүжсэн “бүтээгдэхүүнүүд” маань банк дээрэмдэх, хулгай хийх, хүн алах, худал хэлэх, бүлэглэн танхайрах зэрэг амар хялбар аргаар мөнгөжих хүсэлтэй болж байгаа ч юм билүү.

Нөгөө талаас нь соёлын довтолгоо энэ тэр гээд өнгөтэй өөдтэй юм ярих л байх. Солонгос кино гардаггүй байхад соёлгүй байсан гэвэл худлаа. Солонгос киноноос “шинэ төрсөн давалгаа” нь улам хүнлэг чанаргүй, мэдлэг муу, амар хялбараар сэтгэдэг болон хүмүүжээд байгааг үгүйсгэхгүй. Тиймээс яг одооноос СОЛОНГОС КИНОНООС татгалзаж Сонгуулийн нэвтрүүлэг хийцгээе. Сонголтоо зөв хийе ИРГЭДЭЭ

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …