Цагдаагийнхан бүтэн гурван жил мөрдсөний эцэст барьцааны хүмүүсийг туйлын хүнд байдалд оруулж, дээрэм хийдэг 14 хүний бүрэлдэхүүнтэй гэмт бүлгийг илрүүлсэн байна. Тэд 2013 онд Английн Көүлдфильд дэх HSBC банкаас 700,000 фунт стерлинг дээрэмдсэнээр цуврал гэмт хэргээ эхлүүлжээ. Галт зэвсгээр бүрэн зэвсэглэсэн гэмт этгээдүүд гол төлөв банкын онилж, бэлэн мөнгө, үнэт эдлэл дээрэмддэг байжээ. Хэргийг Стаффордын цагдаагийн газар Уэст Мидландс, Уарвикшир, Метрополитаны цагдаагийн газар, Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран улс даяар мөрдлөг явуулсаны эцэст дээрх бүлэглэлийг баривчилсан байна.
Шүүх хурал нь Стффордын шүүхэд өчигдөр болж, цуврал үйлдэлтэй 14 этгээдэд тус бүр 100 жил шоронд хорих шийтгэл оноосон байна. Тус шүүхийн шүүгч Марк Ийдес “Гэмт этгээдүүд түүхэнд байгаагүй асар их хүчирхийлэл, айлган сүрдүүлгийг удаа дараа үйлдсэн хүмүүс юм” хэмээжээ. Дээрэмчид гэмт хэрэг үйлдэх бүртээ маш нарийн зохин байгуулж байсан нь нотлох баримтаар хураагдсан газрын зураг, төлөвлөгөөний маршрут зэргээс харж болох юм. Тэд гэмт хэргээ Солихулл дахь 90 настай өвгөний гэрт зохион байгуулж, төлөвлөдөг байсан аж. Бүлгийн бүх үйл ажиллагааг Жэймс Маллетт гэдэг инженер мэргэжилтэй этгээд удирддаг байсан гэнэ.
Гэмт этгээдүүд бүгд 21-43 настай бөгөөд 2013 оны гуравдугаар сараар 2014 оны зургаадугаар сар хүртэл нийт 14 удаа банк дээрэмджээ.
zuvsongolt.mn