Токиогийн олимпийн наадамд жолоочгүй такси үйлчилнэ

2020 онд Японы нийслэл Токиод зуны олимпийн наадам болно. Тэгвэл тухайн үед Токио хотын захиргаа олимпийн наадамд оролцогчид болон үзэгчдэд жолоочгүй таксигаар үйлчлэхээр төлөвлөж буй гэнэ. Гэхдээ жолоочгүй таксиг үүнээс өмнө үйлчилгээнд гаргаж хэвшүүлэхийн өмнө Японы зам тээврийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэнэ. Японы автомашин үйлдвэрлэлийн хэд хэдэн том компани жолоочгүй машин үйлдвэрлэх тал дээр сүүлийн жилүүдэд анхаарал хандуулан тун ахицтай ажиллаж буй юм байна.

times.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …