Сайтад дурдсанаар, “Бид энэ нисэх онгоцыг сөнөөнө” гэж араб хэлээр бичсэн байжээ. Тэгэхэд нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд үүнийг 2013 онд ерөнхийлөгч Мухаммед Мурсийг засгийн эрхнээс зайлуулснаас болоод улс орны дотоод байдал түгшүүртэй болсонтой холбон үзэж байсныг сайтад цохон тэмдэглэжээ.
Сүүлд нь “EgyptAir” компани хэд хэдэн ажилтныг халсан бөгөөд тэд “Лалын ахан дүүс” бүлэглэл болон Мурсигийн хамтран зүтгэгчид байсан нь тодорхой болсон байна. Египетийн бусад нисэх буудал ч мөн ийм арга хэмжээ авсныг сонинд дурджээ.
Ингэхдээ “EgyptAir” компанийн нислэг бүрийн үеэр сэрэмжлэх зорилгоор энгийн хувцастай хамгаалалтын хоёр ажилтан явдаг болсон байна.Сүйрсэн А320 нисэх онгоцонд ийм гурван ажилтанявж байжээ. Аюулаас хамгаалах арга хэмжээнд ингэж анхаарал тавьсан нь юутай холбоотойг тодруулаагүй байна.
Парисаас Каир руу нислэг үйлдэж явсан египетийн нисэх онгоц тавдугаар сарын 19-нд сүйрч, 66 хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: Zaluu.com