ОХУ-ын Тюмень мужийн Тобольск хотноо өсвөр насны хүү, охин хоёр амиа хорлосон хэрэг гарчээ. Гэрчийн өгүүлж буйгаар, хоёр хүүхэд өндөр байшингийн дээвэр дээр хөлөө унжуулаад сууж байсан гэнэ. Тэднийг хараад Онцгой байдлын алба руу утасдаж мэдэгдсэн боловч цаадуул нь цагдаад хандахыг зөвлөжээ.
Түүнийг утасдсанаас хойш 30 минутын дараа хосууд өндөр дээрээс үсэрсэн бөгөөд уг гэрч ахин хууль сахиулах байгууллага руу утасдсан боловч бас л ирээгүй аж. Харин хоёр хүүхдийг 16 давхар дээрээс үсэрснээс хойш бараг нэг цагийн дараа эмнэлгийнхэн ирж, тэднээс хойш хагас цагийн дараа цагдаагийнхан ирсэн байна.
Хожим тодруулснаар, амиа хорлосон охин 18 настай Эльмира гэгч бөгөөд тэрээр өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд амиа хорлох тухай сэдэвт хамаарах кинонуудыг байнга оруулдаг байсан гэнэ. Мөн өсвөр насны согтуу хүүхдүүдийн нэгэн бичлэг дээр найз охиноо доромжлон зовоож байгаа нь дүрслэгдсэн байсан аж.
Эх сурвалж: ZONE.MN