Австрали улсад одоо үйлчилж буй хуулийн дагуу сонгуульд саналаа өгөх нь иргэн бүрийн зайлшгүй үүрэг юм байна. Гэтэл энэ оны долдугаар сарын 2-нд тус оронд явагдах парламентын сонгуультай холбоотойгоор бараг нэг сая орчим иргэн санал өгөх эрхээ алдахад хүрээд байгаа аж. Учир нь, тэд одоог хүртэл сонгогчдын жагсаалтад нэрээ оруулаагүй байгаа гэнэ.
Тус улсын хуулийн дагуу, сонгуульд санал өгөөгүй бол 20-170 доллараар торгуулдаг юм байна. Daily Mail-д өгүүлснээр, австраличууд онлайнаар, шуудангийн салбараар, тусгай оффисуудад гээд олон янзын арга замаар сонгуулийн жагсаалтад бүртгүүлж болдог аж.
Австралийн Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээллээр, саналаа өгөхгүй байгаа хүмүүсийн олонхи нь 18-20 насны залуус байдаг бөгөөд энэ нь ихээхэн асуудал үүсгэж байна гэжээ.
Эх сурвалж: ZONE.MN