Атомын бөмбөгдөлтийг харуулсан фото зургуудыг Хирошимагийн музейд хандивлана

Атомын бөмбөгдөлтийг харуулсан фото зургуудыг Хирошимагийн музейд хандивлана

 

ВАШИНГТОН. /NHK/. Атомын бөмбөг нь ямар хүчтэй бөгөөд аюултай зэвсэг болохыг харуулсан фото зургуудыг Хирошима хотын Энх тайвны дурсгалын музейн үзмэрийн санд хандивлахаар болжээ.

Америкийн цэргүүдийн авсан эдгээр зургуудыг хошууч генерал Лесли Гровс Ерөнхийлөгч Харри Трумэны Засгийн газрын томоохон албан тушаалтнуудад атомын бөмбөг ямар хор хөнөөлтэй зэвсэг болохыг тайлбарлахдаа ашиглаж байжээ.

Зарим зургийг Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараа агаараас авсан байна. Мөн атомын бөмбөг ямар орон зайг хамарч, ямар их хөнөөл учруулсныг фото зургаас харж болно.

Эдгээр зургуудыг Вашингтон хот дахь “Stimson” судалгааны төвд хадгалдаг аж.

Монцамэ

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …