ОХУ-ын Москва хотын ойролцоо Стефэн хэмээх тэжээвэр баавгай Светлана, Юри нарын хамтаар амьдардаг. Хосууд хэсэг анчдын хамтаар ойд явж байхдаа жижигхэн бамбарууш олсон бөгөөд гэмтэл авч ихээхэн доройтсон байхыг хараад үрчилж авахаар шийдсэн нь Стефэн юм.
Стефэнийг олоход ердөө 3 сартай байсан бол өдгөө 23 настай болж бүрэн нийгэмшсэн тэжээвэр баавгай болжээ. Баавгаа өдөртөө 25 кг загас, хүнсний ногоо, өндөг зэргийг иддэг.