Европыг хамарсан үер Австрали руу зүглэлээ

Европын нөмөрсөн үер олон мянган хүнийг гэмтээж бэртээгээд, орон гэргүй болгож байна. Байгалийн гамшигт үзэгдлийг хүн төрөлхтөн одоогоор дийлэхгүй байгаа ба Европийн өндөр хөгжилтэй орнууд сандралд ороод байна.

920x1240

Францын үер: Францад дөрөв хоног үргэлжлэн орсон хүчтэй борооны улмаас маш их хэмжээний ус хуралдаж газар доорх метро ажиллахгүй байгаа ба голын эрэг, далайн захад байх айлуудын нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Орон гэргүй болсон иргэдийг  түр байранд байлгаж байна. Тог цахилгаан хотын захаар тасарч иргэд зутруу байна. Мөн хоол хүнсний тусламжыг завьтай эргүүлүүд хүргэж байгаа ба алга болсон иргэдийг өнөөдрийн байдлаар 23 хэмээн мэдээллээ. Сүүлийн 140 жилийн турш ороогүй энэ их ус иргэдийг аюулгүйн хорио цээр тавиад байгаа юм. Тус улс үерийн улмаас хохирсон иргэддээ эмгэнэл илэрхийлэн авран хайх ажиллагаа үргэлжилж байна.

франц

Тасманы үер: Үргэлжлэн орсон бороо маш олон хүнийг хэцүү байдалд оруулж байна. Сүүлийн 10 цаг аврах ангийнхан тасралтгүй устай тэмцэж байгаа ч дорвитой зүйл хийж чадахгүй байна. Ouse гол эргээсээ хальж үйлчилгээний байгууллагуудыг хаахад хүргээд байгаа ба хөгшин настай хүмүүс болон хүүхдүүдийн гэмтэл бэртэл их байна. Гэр бүлээсээ төөрсөн, нэгнийгээ үерт алдсан гашуун зураглал манайхыг нөмрөөд байгаа юм. Сүүлийн 30 жил ороогүй аадар борооны улмаас ойролцоох хотуудад ч аюул тулгараад байна. Үүнээс үүдэн арьсны болон вирусын гаралтай бусад өвчин дэгдэх магадлал өндөр болоод байгаа аж.

тасман

тасманиа

Австралийн үер: Зургадугаар сарын дөрвөнөөс эхлэн орсон бороо бүтэн сайн өдрийн үүрийн таван цагаас эхлэн ширүүсч одоог хүртэл орсоор байна. Цагдаа болон аврах ангийнхан алга болсон иргэдийг хайж байгаа ба одоогоор тоог гаргахад ч хүнд байгаа юм. Том оврын машин техникээр усны урсгалыг хаахыг оролдож байгаа ба зам харгуй хаагдан эвдэрч байна. Сургууль, цэцэрлэг гээд маш олон үйлчилгээ зогсонги байдалд орсон. Иргэд хотын төвөөрөө завьтай явж бие биенээ аврах ажиллагаанд идэвхитэй оролцож байна. Канберра болон баруун Сидней хотууд илүүтэйгээр өртөөд байна. Хүчтэй салхи, аадар бороо далайн төвшинийг 100мм нэмэгдүүлсэн. Одоогоор 1500 сайн дурын ажилтан ажиллаж байгаа ч 700 айл борооны улмаас орон гэргүй болоод байгаа юм.

австрали

австриль мод автраль

Техасын үер: Техас хотод маш их усны улмаас үер болоод байгаа ба угаас шар элсэрхэг хөрсөнд тэр бүр борооны ус шингэхгүй байгаа нь ийм байдал хүргэсэн байна. Завьт эргүүлээд иргэдийг амыг аварч байгаа бөгөөд сураггүй алга болоод байгаа иргэд ч цөөнгүй байгаа гэнэ. Төв гудмаар нь хагас сайн өдрийн 11.30-д хүчтэй орж ирсэн бөгөөд иргэд ихээхэн цочролд орсон байна. Цэргийн анги нэгтгэлийг дайчлан ажиллаж байгаа бөгөөд одоогоор 2000 өрх орон гэргүй болоод байгаа гэнэ.

6m1lj70d2i562f7gkiqeuok4m9

Австрийн үер: Маш олон иргэн орон гэргүй болсон ч иргэд өөрсдөө бууж өгөхгүй тэмцэж байна. Яг одоогийн байдлаар бороо түр зогссон байдалтай байна. Иргэдийн гэр оронд маш их хэмжээний шавар түрэгдэн орж үлдсэн байгаа бөгөөд элдэв халдварт өвчин дэгдэхээс сэргийлж иргэдэд нэг удаагийн бээлий, усны гутал, эм хэрэглэл тараагаад байгаа юм. Бавариа мужруу чиглэн байгаа бороонд Герман өртөх магадлал ч өндөртэй болж. Бороо зогссон учраас аврах ажиллагаа эрчимтэй хийгдэж байгаа аж.

гэрман

Энэ мэт маш олон орныг хамраад байгаа үер нэгдсэн тоогоороо одоогийн байдлаар 5800 иргэнийг орон гэргүй болгоход хүргээд байна. Мөнгөөр дүнгээр нь гарсан хохирлыг одоогийн байдлаар тогтоогоогүй байна. Цаг уурын энэхүү хүчтэй өөрчлөлт, байгалийн гамшигийг аль болох хүний амь эрсдүүлэхгүйгээр даван туулахыг бүх л улс орон хичээн ажиллаж байна. Цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудын туслалцаатайгаар энэ бүх гай гамшигаас хохирол багатай гарахаар ажиллаж байгааг дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлж байна.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …