Сонгуулийн сурталчилгааг олон улсад хэрхэн хийдэг талаар….

134690696_14442634132341n

Олон улсад сонгуулийн сурталчилгааг хэрхэн ашигладаг талаар бид сонирхлоо. Ихэнхдээ иргэдэд таалагдах гэж томоор зургаа угаалган хана, самбар зэрэгт өлгөдөг ч зөвхөн сонгуульд зориулсан тусгай “хана”-ыг дүүрэг, хороо бүрт гаргадаг байна. Ингэснээр хүсээгүй байхад гэрээр ирж хаалга “балбах” биш иргэд өөрсдөө очиж мэдээлэл авах ёстой гэдгийг ойлгуулдаг аж.

ElectionPostersGE16_large
images (5)

Томоохон худалдааны төв захуудаас сонгуулийн сурталчилгааг хол байлгадаг ба энэ нь  иргэд олноороо цугласан газар аюул, заналхийлэлд өртөх магадлалтай гэдэг байна. Харин манайд бол эсэргээрэй.

images (4)

Мөн сонгуулийн сурталчилгааны материалыг аяга, цамц, футболк, 00 цаас, дотуур хувцас, машин тээврийн хэрэгсэл, зам талбай, төрийн өмчийн газруудаа зориулалтын материал тараах цэг, сурталчилгаа явуулах цэг болгон зохион байгуулдаг байх юм. Алслагдсан дүүрэгт иргэдийн цуглуулан уулзалт хийдэг ба иргэд чөлөөтэй асуулт асууж, үзэл бодлоо солилцон телевизийн шууд нэвтрүүлэгт оруулдаг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа сайтыг ихээхэн өндөрт авч үзэж дандаа эерэг мэдээлэл гаргадаг хуультай.

images (6)

Харин манайд мөн л эсэргээрэй. Сонгуулийн сурталчилгаа хийж байгаа нь энэ гээд бусдыгаа муулах, доромжлох, гүтгэх чанартай материалыг “мөнгө төлж” гаргана гэсэн ойлголттой байдаг.

Үнэндээ манай сурталчилгааны тухай хууль, сонгуулиар сэтгүүлчдын ажиллах ёстой зарчим үг үйлдлийг “хянан” суугаа нь харамсалтай. Манайд болдог сонгуулийн сурталчилгаа маш аюултай.

images (7)

Мөлхөө сурталчилгаа хийнэ гээд айл айлын хаалга тогшиж явах хүмүүсийг цагаар цалинжуулж ажилд авдаг. Энэ нь, хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүйгээр ажиллуулж байна гэсэн үг. Гэтэл эзэнгүй байдаг айл, хааяахан иргэд айл, насанд хүрээгүй хүн олонтай байдаг айл зэргийг “нүдлэн” /тогтоож/, дараа нь ямар ч гэмт хэрэг гарахыг хэн ч мэдэхгүй өнгөрнө. Тиймээс сонгуулийн мөлхөө буюу гараас гарт тараах сурталчилгааны материалыг тусгай хана эсвэл объект гарган түүндээ хийж байвал аюулгүй.

Үүнийг Европын ихэнх орнууд мэддэг төдийгүй хувь хүний гэрт зөвшөөрөлгүй, урилгагүй ирнэ гэдэг бүдүүлэг зэргээр үздэг байна.

Wholesale-Advertising-Election-Promotion-Polo-Shirt

Үүнийг манайх бас жишиг болгож гэрээр ирэх сурталчилгааны материалаас татгалзан иргэн өөрөө сонголтоо хийхийн тулд мэдээлэл авах гэж зорин очдог байвал ямар байна.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …