Москвад онгоц сүйрчээ

ОХУ-ын нийслэл Москва хотын  зах хэсэгт тус улсын  байлдааны Су-27 онгоц сүйрч, нисгэгч нь нас баржээ. Батлан хамгаалах яамнаас энэ талаар мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сүйрсэн онгоц ОХУ-ын цэргийн армийн уран жолоодлогын “Оросын баатрууд” гэх нисэх багт харьяалагдаж байсан аж.

Онгоцонд зэр зэвсэг ачаагүй байсан тул сүйрсэн талбайд ямар нэг хохирол учруулаагүй гэдгийг мөн тэд онцолж байна. Сүйрсэн онгоц явах ёстой төлөвлөгдсөн нислэгээ дуусгаад Москва  дах бааз руугаа буцаж явахдаа унаж, нисгэгч нь амиа алдсан байна.

тоншуул.мн

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …