Финляндын уран бүтээлч, барималч Пэка Жэлха, дүрвэгч хүүгийн эмгэнэлт төрхийг дүрсэлсэн “Until the Sea Shall Him Free” нэрт уран барималаа Финляндийн “Helsinki Contemporary” галлерейд байршуулжээ. Тус бүтээл нь олон хүний сэтгэлийн шархыг хөндөн нулимсыг нь урсгасан байна.
Олон хүний сэтгэлийн шархыг хөндсөн бүтээл.
Сири улсын цагаач, 3-хан настай хүү гэр бүлийн хамт Турк улсын Бодрум хотоос Грээг арал руу завиар дүрвэж яваад завьтайгаа хөмөрсөн билээ. Үүнээс болоод хүү, түүний 4 настай ах болон ээж нь далайд живэн нас барж түүний цогцос далайн эргээс олдсон сэтгэл шархлам хэрэг гарсан билээ.. Өнгөрсөн сард хүүгийн үхэлд буруутган хоёр хүнийг баривчилсан юм.
Бяцхан хүүгийн гэр бүлийнхэн амар жимэр амьдарч болохуйц газар орон эрэн Европыг зорьж явсан ч харамсалтайгаар амь насаа алдацгаасан нь дэлхий даяар нэгэн том цохилтийг өгсөн билээ. Та ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзээрэй.
Хэрвээ завийг албаар хөмрүүлсэн гэх эдгээр хүмүүсийн буруутай нь тогтоогдвол 5 хүний амь насанд халдсан хэмээн үзэж тус бүрт нь 35 жилийн хорих ял өгөх аж. Гэхдээ сэжигтнүүд бид ийм хэрэг хийгээгүй хэмээн эсэргүүцсээр байгаа юм.
Эх сурвалж: Zone.mn