Жастин Бибер Канадын “Cincinnati” шоунд оролцох үеэрээ сагсанбөмбөг тоглосон байна. Харамсалтай нь Бибер тоглолтынхоо үеэр хөлөө хүндээр гэмтээсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Дуучны зүүн хөлийн шагай хавдсаны улмаас тэрбээр хэсэг хугацаанд алхах боломжгүй болсон байна. Бибер инстаграмдаа хөлөө гэмтээж буй үеийн зургаа нийтлээд “Үхэх гэж байна гэж бодсон. Үнэхээр их өвдсөн. Шагай гэмтсэнээс болж нэг тоглолтоо цуцлахаар боллоо. Фэнүүдээсээ уучлалт хүсье” гэж бичжээ. Тэрбээр мөн хавдсан шагайныхаа зургийг инстаграмдаа нийтлээд “Хөөрхий хөл минь” гэж бичсэн байна.
Эх сурвалж: Shuud.mn