Нисгэгчгүй онгоцны цохилтод 116 энгийн иргэн өртөн амиа алджээ

14675957595779bbef925b4Пакистан, Йемен болон бусад газарт сэжиг бүхий террористуудад АНУ нисгэгчгүй нисэх онгоцноос цохилт өгөх ажиллагааны үеэр 116 хүртэлх тооны энгийн номхон иргэн амь үрэгдсэн гэж АНУ мэдэгдлээ.

Ийм ажиллагаа явуулан энгийн номхон олон иргэний аминд хүрч байна гэж олон улс шүүмжлэх болсон тул амь үрэгдсэн энгийн номхон иргэдийн талаарх мэдээллийг Обамагийн засаг захиргаа анх удаагаа гаргалаа.

АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ захирал Жеймс Клаппер мэдэгдэхдээ “АНУ 2009 оны 1 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд явуулсан терроризмтой тэмцэх ажиллагааны хүрээнд 473 удаа агаараас цохилт өгсөн. Үүнд нисгэгчгүй нисэх онгоцноос өгсөн цохилтын тоо багтсан” гэв.

АНУ-ын БХЯ болон ТТГ Пакистан, Йемен, Сомали болон Ливид террористуудыг онилон агаараас цохилт өгч байсан юм. Ирак, Сири болон Афганистанд хийсэн агаарын цохилтын тоог энэ мэдээлэлд дурдаагүй байна.

Тайлан мэдээнд дурдсанаар, энэ 7 жилийн хугацаанд 2372-2581 зэвсэгт этгээд, 64-116 энгийн иргэн амь үрэгджээ.

Харин НҮБ-ын нэгэн тайланд “нисгэгчгүй нисэх онгоцноос өгсөн цохилтод зөвхөн Пакистанд л гэхэд 400 гаруй энгийн номхон иргэн амь үрэгдсэн” гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …