Швед улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд наадам тэмдэглэлээ

13669190_1083220398391357_1835318824846450448_nДэлхий даяар тархан суугаа Монголчууд маань өөрсдийн оршин байгаа газар бүртээ үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний дагуу Скандинавийн хойг буюу Шведийн Вант улсад ажиллаж, сурч байгаа Монголчууд маань Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаа 2016-07-09 өдөр Стокгольм хотын Akalla By зүлэг ногоон дэвжээнээ дэлгэр сайхан наадаж нүүдэлчин ард түминий өв соёлоо үр хойчдоо хадгалан таниулах, Монгол өв соёлоо сурталчилах зорилгын дор  нэгэн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

2016 оны 7 сарын 9-ны өдөр болсон Швед дэх Монгол наадмын нэг онцлог бол Шведийн хамгийн том хотуудад Stockholm, Göteborg, Malmö нэгэн зэрэг Монголчууд наадмаа тэмдэглэн өнгөрүүлсэн нь наадмын үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж байгаагийн нэг том жишээ боллоо.

Үндэсний Бөх
Швед дэх Монгол Наадам 2016 үйл ажиллагааны үеэр Аймаг, цэргийн цолтой болон залуу 32 бөх барилдсанаас Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын харьяат сумын заан Я.Дамба түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат Э.Мэндбаяр үзүүрлэн, Аймгийн начин Н.Отгонбаатар, Аймгийн начин М.Батмөнх нар шөвгөрлөө. Энэ жилийн уран барилдааны шагналыг үзүүрлэсэн залуу бөх Э.Мэндбаяр хүртлээ.13700181_1083220495058014_4399934081995390168_n

Үндэсний Сурын харваа
Швед дэх Монгол наадам 2016 үйл ажиллагааны сурын харваанд нийт 16 хараавч цэц мэргэнээ сорьсон бөгөөд Монгол улсын спортын мастер Г.Ганчимэг тэргүүлж, Хэнтий аймгийн мэргэн Ө.Сайнбаяр удаалан, гутгаар байрт залуу харваач Ц.Батцэнгэл нар орлоо.13620308_1083220621724668_945966539502910450_n

Шагайн Харваа
Швед дэх “Монгол Наадам 2016” Шагайн харвааны асарт багийн төрлөөр болон цуваа харваа гэсэн 2 хэсэгт шагайчид маань цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд багийн төрөлд Батсайхан ахлагчтай баг тэргүүлэн, Энхболд ахлагчтай баг дэд байрт, гутгаарт Батзориг ахлагчтай багууд шалгарчээ. Цуваа харвааны төрөлд Тэргүүн байрыг Монгол улсын гарамгай мэргэн Энхболд, дэд байрт залуу харваач Батсайхан, Гутгаар байрт Улсын мэргэн Хишигсүрэн нар шалгарлаа.13631390_1083220671724663_5311661243031680868_n

Үндэсний бөхийн хүүхдийн барилдаан
Швед дэх Монгол Наадам 2016 үйл ажиллагаанд хүүхдийн барилдаан 2дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 10-12 нас, 10-12 нас гэсэн ангилалаар нас тус бүр дээр 16 хүүхэд барилдсанаас 6-9 насны ангилалд Жамбалцанжиг тэргүүлж, Ган-эрдэнэ үзүүрлэн, Маргад, Содхүү нар шөвгөрлөө.
6-9 насны ангилалд. Тэмүүлэн түрүүлж, Мандахдэлгэр үзүүрлэн. Мөнгөн цоож нар шөвгөрлөө.13631380_1083220848391312_6459244386152368987_n

Эх сурвалж: facebook.com/Mongoliska-Riksf%C3%B6rening-i-Sverige-173627406017332/

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …