Барак Обама энэ сарын 12 нд хийсэн мэдэгдэлдээ. АНУ-ын тусгай албадын хэрэглэж буй аргыг шалгах үүрэг өгсөн юм. Энэхүү мөрдлөгийг цахим хэлбэрээр явуулж аргыг шалгахаар болсон байна.
Уг нийтийг хамарсан өргөн хүрээтэй цахим мөрдлөгийн талаар шүүмжлэл их гарч байгаатай холбогдуулан Америкийн тусгай албадын хэрэглэж буй аргыг шалгах бие даасан шинжээчдийн комиссыг Барак Обама өөрөө томилжээ. Тэд хоёр сарын хугацаанд үндэсний аюулгүй байдалтай холбоотой болон хувийн салбарын хамгаалалтын тэнцвэртэй байдал хэрхэн зохицуулагдаж байгааг тогтоох ёстой гэжээ.
Комиссын бүрэлдэхүүний талаар одоогоор албан ёсны мэдээлэл алга байна. Ямартай ч тэд 60 хоногийн хугацаанд дүгнэлтээ бэлтгэж, ирэх арванхоёрдугаар сарын 15 гэхэд ерөнхийлөгчид танилцуулан, өөрсдийн зөвлөмжийг гаргах ёстой гэж заажээ. Мэдээллийн эх сурвалж Reuters агентлаг
Ugluu.mn