Цахим хэлбэрээр номоо зарсан зохиолч орлогоороо дэлхийд тэргүүлжээ

1376363099_0451.250x200Дэлхийн хамгийн  орлоготой зохиолчдын эгнээг тэргүүлсэн  Их Британий зохиолч эмэгтэй Эрика Леонард (нууц нэр нь Э. Л.Жеймс)-ийн Саарал өнгөний 50 тусгал эротик роман олны гар дээр очмогцоо шууд л  “Бүрэнхий” цувралаас сэдэвлэн бичсэн энэ роман бол Э. Л.Жеймсийн анхны зохиол. “Түүний роман ийм өндөр амжилтад хүрсэн нь цахим хэлбэрээр зарсантай холбоотой. Цахим номыг олон нийтийн газар бусдад анзаарагдалгүй унших боломжтой байдаг” гэж шинжээчид дүгнэжээ.

Түүнчлэн “50 shades of grey” роман бол “Amazon” интернэт дэлгүүрт “Kindle” цахим номонд зориулан 1 сая ширхэг хуулбарлан зарсан анхны ном болсон. Тус романд садомазохист хандлагатай, тэрбумтан Кристиан Грей ба хэл бичгийн факультетийн оюутан Анастасия Стил нарын харилцааны талаар өгүүлдэг аж.
Эрик Леонард өнгөрсөн жилд, тодруулбал 2012 оны 6-р сараас 2013 оны 6-р сар хүртэл энэ номоороо 95 сая доллар олжээ. Э. Л.Жеймс түүнээс гадна ном борлуулалтын түүхэн дээд амжилтыг эвдэж, эхний 8 сард өөрийн романыг 70 сая гаруй ширхэг зарсан юм.

 Дэлгэрэнгүйг:  http://www.bookstore.mn/

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …