Өмнөд Солонгос улсын Цагдаагийн газраас тус улсын Ерөнхий сайд асан И Уанг Гү-д нэг жил хоригдох ял оноожээ.
Тэрээр 2015 онд Өмнөд Солонгос улсын 43 дахь Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд Цагдаагийн газраас түүнийг уг албан тушаалд томилогдохоосоо өмнө буюу 2013 онд нэгэн бизнес эрхлэгчээс 30-н сая воны авилгал авсаныг илрүүлсэн байна.
Үүнтэй холбогдуулан Экс Ерөнхий сайд албан тушаалаасаа сайн дураараа огцорсон юм байна.
Тэрээр нэг дэхь удаагийн шүүх хурлаар 30-н сая воны авилгал авсанаа хүлээлгүй давж заалдах шатны шүүх хуралд хандсан ч, өнөөдөр хуралдсан давж заалдах шатны шүүх хурлаас түүнд нэг жилийн хорих ял оноожээ.
Ингэснээр тэрээр Өмнөд Солонгосын Ерөхий сайд нарын дундаас хоригдох ял авсан анхны хүн болж байгаа юм байна.