Америкийн нэгдсэн улсын 58 дах удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч нь АНУ-ын төрийн тэргүүн, Холбооны засгийн газрын ерөнхий гүйцэтгэх захирал болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. АНУ нь орчин цагийн бүгд найрамдах төрийн тэргүүнээр Ерөнхийлөгчийн албыг бий болгосон анхны улс юм. АНУ-ын Ерөнхийлөгч нь АНУ-д төрж өссөн, 14-өөс доошгүй жил нутагтаа оршин суугаа 35 болон түүнээс дээш насны иргэн байна гэж заасан байдаг.
Энэ удаагийн 58 дах Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтон нар өрсөлдөж байгаа билээ.
Хоёр нэр дэвшигчдийн хооронд гурван ч удаа халз мэтгэлцээн явагдаж Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтон гурван удаа ялалт байгуулж чадсан юм.
Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигчийн хэн нь ялалт байгуулж сонгуулийн дүнгээс тодорхой болох юм.
Г.Нараа