103 настай цоглог эмээ Айда Мендис

Хөдөлгөөн бол мөнхийн залуу, эрүүл амьдралын үндэс гэдгийг баталсан олон хүмүүс байдаг. Тэдний нэг болох Айда Мендис /Aida Mendis/-ийг бид та бүхэнд танилцуулж байна. Бразилын Макапа хотод амьдардаг энэ хатагтай 100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш гурав дахь удаагаа шүхрээр саяхан үсрэлт хийжээ. Тогтмол гүйж, усанд сэлж, бөмбөг тоглодог, спортлогэмээ маань  зааварлагч Пауло Роберто /Paulo Roberto/-гийн хамт Бразилын хил дээр орших Фоз де Игуазу хотын агаарын баазад гурав дахь удаагийн үсрэлтээ хийсэн ба өндрийн хувьд 3000 гаруй метрийн өндрөөс үсэрсэн байна. “Хүн амьдралдаа зоригтой байх хэрэгтэй. Эр зориг гэдэг зүйл үргэлж гарын дор байдаг юм шүү дээ.” хэмээн өгүүлэх 103 настай Мендис эмээ манай гаригийн хамгийн өндөр настай шүхэрчин болж байгаа юм. Мендис эмээгийн шүхрээр үсрэх чин хүсэл мөрөөдлийг түүний 31 настай ач хүү Жосивальдо Нето /Josivaldo Neto/ нь санамсаргүйгээр олж мэдсэнээр эмээгийнхээ хүслийг биелүүлэхээр шийдсэн байна. Хатагтай Мендисийн гэр бүлийнхэн эмээгийнхээ үсрэлтийг Гиннесийн номонд бүртгүүлэх гэж байгаа гэнэ.

zcqrsIckLn45_main

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …