Халимагийн эдийн засгийн шинэ сайд гоо үзэмжээрээ гайхуулж байна

Халимаг улс эдийн засгийн шинэ сайдаараа 33 настай Зоя Санжиеваг томилжээ. Тэрээр хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдогоороо улсдаа алдартай бизнес эрхлэгч бүсгүй юм байна.

Шинээр томилогдсон сайд бүсгүй тэр дороо л хэвлэлийнхний анхаарлын төвд орж чадсан аж. Тэрээр зөвхөн залуу, амжилттай бизнес эмэгтэй гэдгээр бус, өөрийгөө маш сайхан авч явдагаараа гайхагддаг гэнэ.

Сэтгүүлчид Зояг хамгийн царайлаг сайд хэмээн хэдийн нэрлэж амжаад, түүний зураг хөргийг хаа сайгүй нийтэлж, нөгөөх нь ч таатай нь аргагүй соошлоор тэдгээр зургуудаа бусадтай хуваалцаж байгаа аж.

Эдийн засгийн шинэ сайд бүсгүй өмнө нь үсчин, гоо сайхны салонуудын сүлжээг тэргүүлдэг байсан бөгөөд тэр хэрээрээ бусдын нүдэнд үргэлж гоё сайхан харагддаг байсан гэнэ.

Түүний тухай бичсэн сэтгэгдлүүдээс харахад, эх орон нэгтнүүд нь түүнийг Халимагийн “Вера Брежнева” хэмээн нэрлэж, мөн Төрийн Думын депутат Наталья Поклонская-тай зүйрлээд амжжээ. Зарим нь түүний ямар ч өө сэвгүй, хүүхэлдэй мэт гоёмсог төрхийг хараад: “Одоо хүлээн авсан албан тушаалын хариуцлагаа үүрч чадах болов уу, яах бол? хэмээн эргэлзээд байгаа бололтой.  …

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …