Билл болон Хиллари Клинтон нар энэ сарын сүүлчээр Вашингтон хотноо болох Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэж мягмар гарагт тэдний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Мөн Ерөнхийлөгч асан Жорж Буш болон түүний гэргий Лаура нар тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдээд “бид төрийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг харахыг хүсч байна” гэжээ.
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Манхэттены бизнесийн магнат Д.Трамп энэ сарын 20-нд Конгрессын ордонд тангараг өргөнө.
Өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуульд тэрбээр хатагтай Х.Клинтоныг ялсан юм. Харин Ирак болон 11/IX-ний халдлагатай холбоотойгоор тэрбээр Ж.Бушийг нэг бус удаа шүүмжилж байсан билээ.
Мягмар гарагийн байдлаар, АНУ-ын өмнөх төрийн тэргүүн нараас ганцхан хүн /Жимми Картер/ Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцоно гэдгээ мэдэгдээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан 92 настай Буш нас өндөр болсон тул энэ арга хэмжээнд оролцож чадахгүй гэдгээ мэдэгджээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ