Гутерриш, Трамп нар утсаар ярив

Синьхуа Агентлагийн мэдээ: Энэ сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийн орлогч Хак,  Шинээр албан тушаалаа авсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамптай утсаар ярьж, хоёр тал НҮБ, Америкийн харилцааны асуудлыг авч хэлэлцсэн байна гэжээ.

Хак мөн өдрийн хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ: Гутерриш мөн өдрийн үдээс өмнө Трамптай утсаар ярилаа. Энэ бол “Танилцуулгын чанартай” юм. Хоёр тал НҮБ, Америкийн харилцааны асуудлаар “маш идэвхтэй ярилцсан” гэжээ.

Гутерриш энэ оны 1-р сарын 1-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн албан тушаалаа авчээ. Трамп 1-р сарын 20-нд тангараг өргөж Америкийн ерөнхийлөгчийн албан тушаалаа авна.

Хятадын Олон Улсын радио

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …