“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж мэргэн үг бий. Үүнийг өнөөдөр төрийн ордонд сууж байгаа эрхэм түшээдэд л байнга хэлж сануулж баймаар санагдах юм. Хуралд суух анхан шатны мэдлэггүй хүмүүс энд маш олон харагдаж байна. Ангалзтал бохь зажилаад л, эсвэл төрийн тэргүүн нь үг хэлж байхад өөдөөс нь шанаагаа тулчихаад л эвшээх нь холгүй суух түшээдийн тухай яриад байна л даа. Тэр үгээ зөөдөг, юу хэлэх гэж байгаагаа ойлгодоггүй, асуудлаас хадуурдаг зэргийг мартчихья. Ер нь зөв сууж сураагүй хүн яаж зөв ярьж сурах вэ дээ.
Одоо харамсаад яах вэ гэдэг шиг сонгогч бидний л сонголт юм хойно юу ч ярих билээ дээ. Гэхдээ л мөрийн хөтөлбөрөө танилцуулж явахдаа их л мэдлэгтэй, ёс зүйтэй, зарчимч, биднийгээ бодвол төрийн бодлого шийдвэрийг уншаад түүнийгээ эрэгцүүлж, буруу зөвийг нь ялган тунгаах чадвартай гишүүд л сонгогджээ гэж бодож байлаа.
Тэгтэл төрийн чухал асуудал хэлэлцэх үеэрээ хоол унд эргүүлээд л сууж байдаг бололтой юм. Ангалзтал бохь зажилах бол юу ч биш ганц цагийн хурлын пян даахгүй ам руугаа цай, боов зэргийг гулгуулж, хэлэлцэж буй асуудалд хөндлөгөөс оролцож, тэгээд ч болоогүй утсаар яриад л гарч одох нь тэр.
Бид ажлын хурал дээр боов идэж, цай уух нь битгий хэл, илүү үйлдэлгүйгээр хэлэлцэж буй асуудалд анхаарлаа хандуулдаг. Гэтэл төрийн түшээд минь ганц нэг хуралд суухаараа өлсөж ундаасч явдаг бололтой юм. Үнэхээр тийм хэцүү байдаг юм бол байнгын хороо, УИХ-ын танхим болгонд тусгайлсан цайны газрууд үйл ажиллагаа явуулаад эхэлчихвэл яасан юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу