Дональд Трамп Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модиг урьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар  ярьж  АНУ-д айлчлахыг урьжээ.

Вашингтон ноён Трамп нь “дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд туслах үнэнч түнш” гэж Энэтхэгийг харсан байна гэж мэдэгджээ.

Харин Энэтхэгийг ерөнхий сайд Наренда Моди АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийг ч мөн адил өөрийн улсдаа айлчлахыг урьжээ.

Энэтхэг улсын ерөнхий сайд Наренда Моди тэрээр өөрийн twitter хуудсандаа Ерөнхийлөгч Дональд Трамптай дэлхийн дулаарлын талаар ярилцлаа гэж жиргэсэн байна.

АНУ-ын мэдэгдэлд ноён Трамп ноён  Моди  “Терроризмын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд мөр зэрэгцэн зогсох” шийдсэн гэж хэлэв.

Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Моди өнгөрсөн жилийн 11-р сард Дональд Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь түүнд баяр хүргэжээ.

АНУ-ын  ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр ноён Трампийг энэтхэг улс дэмжиж байжээ.

Г.Нараа

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …