Rex Tillerson was sworn in as the Trump administration's secretary of state Wednesday evening. He was given the oath of office by Vice President Mike Pence. In remarks before the swearing-in, President Donald Trump praised Tillerson as a man respected around the world and said, "It's time to bring a clear-eyed focus to foreign affairs."

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон тангаргаа өргөлөө

Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга  Рекс Тиллерсон өчигдөр тангараг өргөлөө.Тэрээр одоо 64 настай ба газрын тосны “ExxonMobil” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байжээ. Рекс Тиллерсоныг тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар оролцжээ. Рекс Тиллерсоныг Сенатын гишүүдийн 56 нь дэмжиж, 43 нь эсэргүүцсэн санал өгчээ.

 Рекс Тиллерсон  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ажил хэргийн холбоотой байжээ. Тэрээр ОХУ-ын төрийн өмчит компани болох Роснефть компанитай олон тэрбум долларын хэлэлцээрийг хийсэн байна. Рекс Тиллерсон 2013 онд Кремлийн найрамдлын одонгоор шагнуулжээ.

 

 

 

Г.Нараа

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …