Хятадад намын эсрэг зүйл хийсэн хүнийг зүгээр өнгөөрөхгүй

40886_73699Хятад улс даяаршиж байгаа нийгэмдээ Социлист үзэл баримтлалаа хэвээр хадгалахын тулд интернет болон мэдээллийн олон сувгуудад хаалт тависан. Гэсэн ч цаг үе хурдтай хөгжиж хятадын ард түмэн өөрсдийн үзэл бодлоо блог болон интернээтээр илэрхийлэх болсон. Харин хятадын эрх баригчид үүний эсрэг намынхаа сониноор үзэл суртлын ухуулгаа ийнхүү хйижээ. Торуулбал: Хятадын коммунист намын төв хэвлэл “Жэньмин Жибао” сонинд интернэтээр гарч байгаа бүх онлайн  нийтлэл, сэтгэгдэл нь Хятадын үндэсний ашиг сонирхол, социалист бүтээн байгуулалтад нийцсэн байх ёстой гэж онцолсон бичсэн байв. Мөн  “Шинэ иргэдийн хөдөлгөөн” нэртэй интернэт хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан блогчин Сюй Жүнийг баривчилжээ. Түүнийг баривчлах болсон үндэслэл нь олон нийтийн санаа бодлыг намын эсрэг хандуулсан, хэв журмыг зөрчсөн гэж буруутган баривчилжээ.Сюй нь  интернэтээр албан тушаалтнуудыг ашиг орлогынхоо мэдүүлгийг олон нийтэд ил зарлаж байхыг шаардаж нийтлэл бичдэг  байсан юм. Энэхүү үйлдэл нь Хятадын коммунист намыг шүүмжлэн олон нийтийн өмнө нэр хүндийг нь унагаж байгаа блогчдыг сүрдүүлэх зорилготой ба намын эсрэг зүйл хийсэн хүнийг өршөөхгүй гэдгийг харуулж байгаа гэнэ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …