Ш.Абэ, Д.Трамп нар хамтдаа гольф тогложээ

ВАШИНГТОН. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Флорида муж улсад хамтдаа гольф тогложээ.

Хоёр улсын удирдагчид бямба гарагт Д.Трампын хувийн амралтын газрын ойролцоох 27 нүх бүхий хоёр гольфын талбайд тоглосон байна.Тэдний аль аль нь энэ спортод дуртай аж.

Японы ГХЯ-ны мэдэгдсэнээр, Ш.Абэгийн өвөө бөгөөд Японы Ерөнхий сайд агсан Нобүсүкэ Киши АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгч Дуайт Д.Эйзенхауэртэй мөн гольф тоглож байжээ.

Гольфын талбай орчимд хэсэг хүмүүс цуглан АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин хоёр улсын тэргүүн хатагтай Акиэ Абэ, Мелания нар Японы цагаач фермерийн хандивласан газарт барьсан соёлын музейг үзжээ. Тэд мөн музейн цэцэрлэгт хүрээлэнгээр хамтдаа алхжээ.

Ш.Абэ, Д.Трамп нар баасан гарагт Вашингтон хотод дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа “Air Force One” нисэх онгоцоор Флоридад очсон юм.

Г.Доржханд МОНЦАМЭ.МН

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …