Солонгын шинэ гараа

Мэдээлэл харилцаа холбоо, технологийн эрин үед интернэтийн хэрэглээ огцом нэмэгдэж, мэдээлэл хүлээн авдаг хамгийн чухал сувагт орох болсон. үүнтэй уялдуулан хэвлэл мэдээллийн байгууллага нэгжүүд орчин үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн явахыг илүүтэйгээр анхааралдаа авах болов. Mанай Солонго мэдээллийн төв ч өөрийн зах зээлийн хөгжлийн боломжийг хайж, мэдээ мэдээллээ сайжруулж, хэрэглэгчдээ татаж, хүрээ хэмжээгээ өргөжүүлэхийн тулд хэвлэлийн нэгдсэн хөгжилд хүч гаргаж, нэг хэмжээний амжилтад хүрчээ.
Солонго мэдээллийн төв бол Өвөр монголын Өөртөө Засах Орны ардын Засгийн Газрын хэвлэл мэдээллийн албаны удирдлагаар ажилладаг Өвөр монголын Өдрийн Сонины хорооны харьяа хэвлэл мэдээллийн байгууллага юм. 2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор байгуулагдсан ба кирил бичгээр монгол Улс болон монгол үндэстэн оршин суугаа улс орнуудад БНхаУ, Өвөр монголыг танилцуулдаг.

Төв нь анх зөвхөн Солонго сэтгүүлийг л эрхлэн хийж байсан бол өнөөдөр уламжлалт хэвлэлийн хэрэгсэл, шинэ хэвлэлийн хэрэгсэл, WAP хувилбарыг нэгтгэн иж бүрэн хэвлэл мэдээллийн систем болон хөгжиж, агуулга, сурталчилгаа, мэргэжлийн нэгдэл зэргийг хийж эхэлсэн.

Интернэтийн цаг эринд манай төв нь хөгжлийн боломжийг ашиглан стратегийн хөтөлбөрөө боловсруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэгтгэн ажиллуулж, уламжлалт арга хэлбэрийг өөрчлөн, тасралгүй шинэлэг зүйлийг санаачилж, мэдээ мэдээллийн онол, агуулгын боловсруулалт, түгээлтийн арга зам зэрэг талд том өөрчлөлтийг туршин хийв.

Мэдээллийн нэгдсэн хэрэгслүүдээр мэдээ мэдээллээ дэлхийд цацна

Одоогоор төв нь сэтгүүл, сонин, сайт, APP зэрэг мэдээллийн хэрэгслүүдийг монгол, хятад, орос зэрэг олон хэлээр бэлтгэн, хэвлэлийн төрөл бүрийн хэлбэрийг бүрэлдүүлсэн нэгдсэн хэвлэл мэдээллийн төвийг буй болгожээ. Нийтлэл, зураг, видео зэргийг нэгтгэсэн хэвлэл мэдээллийн арга хэлбэрийг анх удаагаа байгуулж, ганц хэвлэлийн хэрэгслээс олон нэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шилжих, уламжлалт мэдээллийн хэрэгслээс орчин үеийн мэдээллийн хэрэгсэлд дэвшиж, PC хувилбар, WAP хувилбар, аPP зэргийг хослуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийн чиг хандлагыг байгууллаа. Сайт, сонин, сэтгүүлийн APP нь манай төвийн хэвлэл мэдээллийн нэгдлийн хөгжилд том нөлөө үзүүлсэн бөгөөд орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан хөгжсөн мэдээллийн хэрэгсэл болов.

Хэвлэл мэдээллийн найруулагчийн тавцанг байгуулав

Хэвлэл мэдээллийг нэгтгэсэн найруулагчийн тавцан нь нийтлэл, зураг, аудио, видио, APP, Wechat, микро блог зэрэг олон төрлийн мэдээллийн хэрэгслийг саадгүй ажиллуулж байна. Уг тавцан нь нийтлэл, зураг, аудио, бичлэг зэрэг олон хэлбэрийн мэдээллийн эх бичвэрийг адил бус мэдээллийн хэрэгсэлд зориулан редакторлаж, адилхан агуулгыг адил бус хэлбэрээр боловсруулан цацдаг боллоо.

Мэргэжлийн нөөц хүчний багийг бүрдүүлэв

Хэвлэл мэдээллийн нэгдсэн хөгжлийн хандлагад зохицохын тулд манай төвөөс шинэ хэвлэл мэдээллийн агуулга бэлтгэж, мэргэжлийн судалгаа, менежмент зэрэг талын нөөц хүчийг бэлтгэх ажилд анхаарлаа хандуулж ажилласан. үүний зэрэгцээ одоогоор ажиллаж байгаа ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлж, сурвалжлах, редакторлах, орчуулах, нэвтрүүлэх зэрэг олон чадвартай ажлын багийг бүрдүүлэв.

Хил дамнасан харилцааны механизмыг байгуулав. Төвийн редактор, сэтгүүлчид сонин, сэтгүүл, сайт, APP зэрэг мэдээллийн хэрэгслийг ажиллуулж, ерөнхийлсөн ажлын чадавхыг нэмэгдүүлэв. Сэтгүүлчид сар бүр монгол Улс дахь төлөөлөгчийн газарт тогтсон хугацаатайгаар томилогдон ажиллаж, монгол Улсын чухал хэвлэл мэдээллийн газруудтай танилцаж, мэргэжил дээшлүүлэн, харилцаа холбоо тогтоож, сурвалжилгад оролцон, өөрийн биеэр газар дээр нь сурвалжлан редакторлах ажлыг гүйцэтгэж байна.

Нутагшуулах стратеги нь мэдээллийг шуурхай хүргэдэг боллоо

Солонго мэдээллийн төвийн нэгдсэн редакторлах тавцан болон монгол Улс дахь төлөөлөгчийн газрыг байгуулсан нь улсын дотоодын редакц болон улсын гадаад дахь редакцын газрыг нэгтгэн ажиллуулахад дэмжлэг үзүүлжээ. Сэтгүүл, сонин, сайт, гар утасны сайт, APP, микро блог, Wechat зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь органик нэгдлээр дамжин олон улсын хэмжээнд мэдээлэл цацах системийг бүрэлдүүлэн, “Нэг нийтлэлийг, олон төрлөөр редакторлаж, олон арга замаар цацах” хэв загварыг буй болгоод байна.

Ц.Урантунгалаг

Эх суурвалж: solongonews.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …