Дональд Трамп цалингаа буяны үйлсэд хандивлана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цалингаа буяны үйлсэд хандивлахаар болжээ. АНУ-ын цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спейнсер хэлэхдээ “Трампын нэг жилд авах цалингийн хэмжээ нь 400 мянган ам доллар байдаг. Цалингаа юунд хандивлахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэвч  түүнд сэтгүүлчид тусална хэмээн найдаж байна” гэлээ. Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг бус удаа цалингүй ажиллана хэмээн мэдэгдэж байсан. Мөн тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ цалин авахаар бол АНУ-ын хуулинд заасны дагуу цалингийн хамгийн бага хэмжээ болох нэг долларын цалин авна гэжээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …