Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэдгийг үгүйсгэлээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 30-нд ОХУ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэдгийг үгүйсгэлээ.

Тэрээр мөн өдөр Оросын баруун нутгийн Архангельск мужийн Умард туйлын асуудлаарх олон улсын 4 дэх форумд оролцохдоо Орос, Америкийн харилцааны асуудлаар ярьсан байна. Орос улс нь Америкийн сонгуульд нөлөөллөө гэдэг зэмлэлийн тухай тэрээр тийм зүйл байхгүй гэж хариулсан байна.

Орос Америкийн харилцааны талаар Путин хэлэхдээ, ер нь тэг зааж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Орос Америкийн харилцааг бүрмөсөн эвдэх нь ихээхэн буруу үйлдэл юм. Ийм бодолтой хүмүүс хариуцлагагүй байна гэжээ.

Америкийн зарим албан тушаалтан Оросоос Америкт сугаа элчин сайд Кислякыг тагнуул гэж нэрлэж байгаа талаар тэр хурлын танхимд байгаа Америкаас Оросод суугаа элчин сайдыг заагаад тэр Оросын засгийн газар болон том компаниудтай харилцах эрхтэй биз дээ гэж хэллээ.

Финляндын ерөнхийлөгч Нинисто Форум дээр хэлэхдээ, Путин болон Америкийн ерөнхийлөгч Трамп нар Финляндад болох Умард туйлын асуудлаарх тэргүүлэгчдийн бага хуралд оролцож магадгүй байна.

Путин хэлэхдээ, Би тэргүүлэгчдийн энэ хуралд оролцоход бэлэн байна. Орос Америкийн харилцаа эртхэн хэвийн болохыг би хүсэж байна гэжээ.

ХОУР

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …