Манай улс одоогийн байдлаар 15 оронд иргэдээ визгүйгээр зорчуулдаг. Үүн дээр Бүгд найрамдах Беларусь улс нэмэгдэж байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэн ба үүний үр дүнд манай иргэд нэг жилийн хугацаанд Бүгд найрамдах Беларусь улс руу 90 хоног визгүй зорчих боломжтой болж байгаа аж. Энэхүү хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Л.Болд гарын үсэг зурах юм байна.
Ugluu.mn