Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумын вебсайтад оффшор бүсэд бүртгэлтэй компаниудын талаар нэгэн шинэ мэдээлэл гарчээ. Энэ мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын талаар бичигджээ. Уг мэдээллээс олон улсын сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, аливаа мэдээллийг тэнцвэртэй хүргэх, ёс зүйн хэм хэмжээг харж болно. Өмнө нь улс төржсөн, шуугиан тарьсан, гуйвуулсан мэдээ олон нийтийн сүлжээгээр цөөнгүй гарсан. Тэгвэл Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумын уг мэдээлэлд энэ асуудлыг аливаа сөрөг болгох гэсэн оролдлогогүйгээр, хууль зөрчөөгүй, хууль ёсны дагуу гаднын хөрөнгө оруулалтыг татсан үйл ажиллагаа байсныг нь харуулсан байна.
Дээрх мэдээллийг орчуулан хүргэвэл:
“Сүхбаатарын Батболд 2009-2012 оны хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд байсан бөгөөд одоо Монголын Парламентын гишүүн билээ. Батболд улс төрд анх хөл тавихаасаа өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудал зэрэг олон компанийг удирдаж байсан бөгөөд анх 2000 онд Гадаад хэргийн дэд сайдаар томилогдож байсан. Ерөнхий сайд болохоосоо өмнө 2000-2009 оны хугацаанд парламентын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан.”
Цааш нь уг мэдээндбүртгэлийн баримт бичгийн дагуу 2003 оны 11 сард С.Батболд Бату Майнинг Лимитэдийн хувьцаа эзэмшигч байсныг дурьдаад, Бату Майнинг Лимитэдийг Бату Майнинг Монголиа ХХК-ийн толгой компани байсныг тэмдэглэжээ. Уг компани олон тооны гадаадын хөрөнгө оруулагчтай Монгол дахь хайгуулын компани гэж онцолжээ. Мөн 2005 оны 12 дугаар сард С.Батболд компани дахь хувьцаагаа шилжүүлж, гарсныг мэдээлсэн байна.
Дээрхи мэдээлэл нь С.Батболд гишүүний өнөөдрийг хүртэл албан ёсоор өгсөөр ирсэн тайлбараас огтхон ч зөрөхгүй байна. Үүнээс хэд хэдэн дүгнэлт хийж болно.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн С.Батболд улс төрд орохоосоо өмнө бизнесээ байгуулж, эрхэлж, удирдаж байсныг онцолсон байна.
Хоёрдугаарт, оффшор компани нь сайн ч байдаг, муу ч байдаг гэж Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумынөөрийнх нь вебсайтад тусгайлан бичиж анхааруулсан байдаг. Сайн нь хуулийн дагуу гадаадаас өөрийн улс руу хөрөнгө татах зорилготой компани, муу нь хулгайн хөрөнгө нуух зорилготой. Гэтэл энэ мэдээгээр тухайн компани нь гадаадын олон хөрөнгө оруулагчдыг Монголд татаж оруулсан байна. Монголоос мөнгө гаргах биш харин ч гадаадаас хөрөнгө оруулалт татсан нь тодорхой болж байна. Тэгэхээр Монголоос хөрөнгө зугтаалгасан гэдэг нь ч ор үндэсгүй юм.
Гуравдугаарт, анхнаасаа Монголд бүртгэлтэй Монгол компанид ил тодоор хөрөнгө оруулсан. Дараа нь гадаадын хөрөнгө оруулагчид нь хөрөнгөө оруулах нөхцөлийнхөө дагуу толгой компаниа Бритиш Вёржин Айлэнд-д байгуулж, Монголын төрд бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхэлснийг нь дурьджээ. Монголын төрд албан ёсоор хуулийн дагуу ил тод бүртгүүлсэн нь нууж байсан гээд байгаа нь ч бас л ор үндэсгүй болж таарлаа.
Тиймээс энэ бүхэнд ямар дүгнэлт хийж болох вэ? Энэ мэдэээнд өөр ямар нэгэн ноцтой зүйл алга. Нөгөө яриад байдаг тэрбум, тэрбум доллар алга, хууль бус зүйл байхгүй байна.Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилготой нэг компанид жижиг хувьцаа эзэмшигч болж, 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2003 онд хийгээд 2005 онд тус төслөөсөө гарчээ. Тодруулж хэлбэл, өнөөдөр манайд хууль ёсны дагуу, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготойгоор, ил тод хийсэн үйлдлийг мушгиж улстөржүүлж байгаа л дүр зураг харагдаж байна.
Эх сурвалж:https://panamapapers.icij.org/the_power_players/