“Эрх гүнж”-ийн ямба БНСУ-ын Ерөнхийлөгчийг торны цаана суулгав

Нэгэн цагт хааны гүнж шиг эрх дураараа амьдарч байсан Чун Юү-ра өнөөдөр ял шийтгэл амсахгүйн тулд эхийгээ барьж идэхээс ч буцахгүй тэмцэлдэж байна. Чун Юү-ра бол Өмнөд Солонгосын эмэгтэй Ерөнхийлөгчийг огцруулж, ялын тогтоол уншуулахад хүргэсэн Чой Сун Шилийн ганц охин билээ. Пак Гын Хэ огцорч, авлигын хэрэгт холбогдож, цагдан хоригдох болсон нь бүгд Чун Юү-ратай холбоотой гэж Солонгосын хэвлэлүүд бичиж байна.

20 настай Өмнөд Солонгос улсын морин спортын шигшээ багийн тамирчин. Ээж нь том хүн гээд түүнд дутагдах гачигдах зүйл байсангүй. Ямар сайндаа л “Эцэг эх чинь чадваргүй байгаад тэднийг буруутга. Тэдний чадахгүй байгаа зүйлсийн төлөө биднийг /баян айлын хүүхдүүдийг/ чичлэх хэрэггүй. Мөнгө бол чадварын нэг хэлбэр” гэсэн постыг Фейсбүүк хуудаснаа 2014 онд бичиж олон нийтийн дургүйцлийг хүргэж байв.

Түүний эцэг Чун Юүн Хой Пак Гын Хэгийн зөвлөхөөр олон жил ажилласан хүн байдаг. Эндээс Чун Юү-ра дээдсийн амьдралаар амьдарч, хааны гүнж шиг эрх танхи өссөн гэдгийг нь харж, ойлгож болохоор. Тэгвэл эрх гүнжийн тансаглал хэрээс хэтэрч, өөртөө болон ээждээ, цаашлаад БНСУ-ын Ерөнхийлөгчийн карьерь хэрхэн цэг хатгасан талаар дор дурдъя.

БНСУ-ын Морин спортын шигшээ баг нутагтаа зохион байгуулагдсан Азийн наадмаас алтан медаль хүртэв. Гэвч Чун Юү-рагийн чансаа улсаа төлөөлөх хэмжээнд хүрэхгүй л байлаа. Гэхдээ л БНСУ-ын Морин спортын холбоо түүнийг тив дэлхийн тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох эрхийг олгов. Ингэж явахдаа Чун Юү-ра шалгуур өндөртэй “Ихва охидын сургууль”-д шалгалтгүйгээр яваад орчихсон байлаа.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …