ТӨЗР-ны засгийн газраас лам хуврагуудад 100 сая юань зарцуулахаар болжээ

 yonghegong-01ТӨЗР-ны засгийн газраас Төвдийн буддын шашны сүм хийдийн лам хуврагуудын орон сууцыг засаж сэлбэхэд  зарцуулахаар 100 сая юань гаргахаар болжээ. Энэ ажлийг  ирэх оны эцсээр дуусгаж лам хуврага  хөгшчүүдийг оруулахаар төлөвлөж байна.

Төвдийн шашны ажил хэрэг хариуцсан ажлын хэсэг мэдэгдэхдээ, улс болон өөртөө засах районы засгийн газар эртнээс их хөрөнгө мөнгийг зарцуулж, Төвдийн сүм хийдийг олон удаа засаж шинэтгэсэн боловч лам хуврагийн орон сууцыг хамруулаагүй юм.

Олонх лам хуврагуудын орон сууц он удаж хуучирснаар, тэдний амьдралд нөлөөлж байна. Зарим барилга нь нурах аюултай болсон байна. Иймээс өөртөө засах районы засгийн газраас 100 сая юань зарцуулж, лам хуврагийн орон сууцыг засаж сэлбэн тэдний амьдралын нөхцөлийг сайжруулахаар чармайж байна гэжээ.

Ugluu logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …