Солонгос цагдаагийн хөлийг хазсан Монгол залууст мөнгөн торгууль ноогдуулжээ

C0A8CA3D000001542C1CE0D2000C2665_P2.jpeg

 

    БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газарт өнгөрсөн 2-р сард Монгол улсын хоёр иргэн танхайн хэргээр саатуулагдсан  билээ.

    Тэгвэл тус арлын шүүхээс өнөөдөр тэдэнд тав ба дөрвөн сая воноор торгох шийдвэр гаргажээ. Энэ нь Монгол мөнгөөр арав ба найман сая төгрөг юм.

    Монгол улсын иргэн, Чежү арлын нэгэн дээд сургуульд суралцдаг 18, 20-н настай Ш. Л нар нь өнгөрсөн 2-р сард архидан согтуурч улмаар гудамжинд явж байсан Солонгос улсын энгийн зургаан иргэний биед гар хүрч, тэдний эд хөрөнгийг нь хохироосон хэрэг үйлдсэн юм.

    Тэд дуудлагаар очсон цагдаагийн хоёр ажилтныг эсэргүүцэн зодолдож, нэгнийх нь хөлийн эрээн булчинг хазаж бэртээсэн аж.

    Хуулийн дагуу тэдэнд ял шийтгэл оноосны дараа эх оронд нь албадан буцаах байсан ч шүүхээс, 1-рт тэд гэр орноосоо хол газар сурах зорилготой очицгоосон, 2-рт тэдэнд зодуулсан энгийн Солонгос иргэд болон цагдаагийн ажилтнууд гомдолгүй гэсэн төдийгүй тэдэнд хамгийн хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүссэний дагуу ийнхүү мөнгөн торгууль оноосон байна.

    Ийнхүү Чежү аралд архидан согтуурч танхайн хэрэг үйлдсэн Монгол залуус сургуулиасаа хөөгдөлгүй үргэлжлүүлэн суралцах боломжоор хангагдсан байна.

 

Эх сурвалж: Mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …