БНХАУ-ын Статистикийн газрын дарга асан Ванг Баоан болон тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Сычуань мужийн даргын орлогч Ли Чингюн нарыг хахууль авсан байж болзошгүй гэж үзэн хэрэгт татсан талаар БНХАУ-ын Прокурорын газраас мэдээллээ.
Ванг Баоан нь Сангийн дэд сайд бөгөөд Статистикийн газрын дарга, харин Ли Чингюн нь Дэян хотын Коммунист намын дарга бөгөөд тэрээр Сычуань мужийн орлогч даргаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон, тэднээс хахууль авсан хэрэгт татагджээ.