Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өчигдөр явагдаж дууслаа. Санал хураалтын дүнгээр Тобуро намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялалт байгуулсан юм. Мүн бол либерал улс төрч тиймээс асуудлыг либерал замаар шийдвэрлээд явна гэж ойлгож болохоор байна.
Пак Гын Хэг огцруулсны дараа БНСУ-д улс төрийн хямрал, хүнд байдал бий болод байгаа билээ. Тэгвэл Мүн Жэ Ин эхний ажил нь улс төрийн тогтворгүй байдлыг цэгцлэх байх болов уу гэж таамаглаж байна. Урьд шөнө Сөүлийн төв талбайд цугларсан олны өмнө Тобуро буюу Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин хэлэхдээ “Би улс орноо нэгтгэхийг хүсч байна” гэсэн юм. Магадгүй тэрээр энэ үгээрээ хоёр солонгосыг нэгтгэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн ч байж болох юм. Пакын авлигын дуулианаас болоод өмнөд солонгосчууд үзэл суртлын зөрчилтэй байгаа. Үүнийг ч мөн засч, залруулах, цэгцэнд нь оруулах үүргийг Мүн Жэ Ин гүйцэтгэхээр болж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу