Малайз тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Малака хотын даргын туслахаар ажиллаж байсан албан тушаалтан мөнгө угаасан, хууран мэхэлж авсан хэргээр тус улсын эрх бүхий байгууллагад шалгагдаж эхэлсэн байна.
Мохд юсоф Абу Хасам гэх хүн 2016 оны 3-9-р саруудад хууль бусаар 1,9 сая ам.доллар олж, түүнийгээ угаасан гэх үндэслэлээр шалгагджээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр 15 хүртэлх жилийн хорих ял, нэмэлтээр түүний хууль бусаар олсон орлогыг тав дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль оноогдох аж.
Түүнийг шүүх хурал энэ оны 6-р сарын 22-нд болох юм байна.