Дональд Трампын хүргэн шалгагдаж эхэллээ

Холбооны мөрдөх товчоо Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийг шалгаж эхэлсэн байна. Жаред Кушнер нь Трампын ахлах зөвлөх бөгөөд сонгуулийн үеэр ОХУ-тай холбоотой байсан эсэх асуудлаар шалгагдаж байгаа аж.
Гэхдээ Жаредыг ямар нэг хэрэгт буруутгаж, сэжиглэн шалгаж байгаа явдал биш гэж NBC мэдээлсэн байна. Жаред 2016 онд ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляк тэргүүтэй хүмүүстэй уулзалт хийсэн.
Энэ нь шалгагдах үндэслэл болсон байж болзошгүй юм. Харин Жаредын өмгөөлөгч “миний үйлчлүүлэгч, тагнуул болон конгрессийн өмнө ОХУ-ын төлөөлөгчидтэй ямар асуудлаар ярилцсан талаар тайлагнаж, мэдээлэл өгөхөд бэлэн байгаа. Тэрээр мэдэж байгаа бүхнээ сайн дураараа мэдүүлэхэд бэлэн” гэж мэдэгджээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …