БНХАУ-ын гадаад валют арилжааны зохицуулалтад өөрчлөлт орно

Энэ оны 6-р сарын 2-нд гадаадад картаа ашиглан 147 ам.доллараас дээш гүйлгээ хийсэн үйлчилүүлэгчийнхээ мэдээллийг Хятадын банкууд тус улсын Валют арилжааны газарт мэдээлж байх зохицуулалттай болсон байна.

БНХАУ-ын Валют арилжааны зохицуулалтын газрын мэдээлснээр 2016 онд дотоодын банкны картыг ашиглан гадаадад 120 их наяд ам.долларын гүйлгээ хийгджээ. Түүнчлэн ийм төрлийн зохицуулалттай болсноор мөнгө угаалт, терроризмын санхүүжилтийг илрүүлж, татвар бүрдүүлэлтийн талаар тоон мэдээлэл гаргахад тус болно гэсэн байна.

Хятадын Засгийн газар сүүлийн жилүүдэд авлигачдыг баривчлан, тэдний хууль бус орлогыг эргүүлэн авах асуудал дээр идэвхтэй ажиллаж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 4-р сард улсын хөрөнгийг хууль бусаар завшиж, гадаадад оргон зайлсан 946 хүний нэрийг Сахилга батыг хянан шалгах хорооноос зарласан.

Түүнчлэн 2012 онд дотоод дахь тансаг хэрэглээ, бүтээгдэхүүний 25 хувийг улсын хөрөнгөөр худалдан авч байжээ. Харин Сахилга батыг хянан шалгах газрынхан 2014, 2015 онд авлигын эсрэг идэвхтэй ажиллаж эхэлснээр тансаг хэрэглээ, бүтээгдэхүүний зарцуулалт 1, 2 хувь болж буурчээ.

Хятадын Засгийн газраас авч буй ийм төрлийн арга хэмжээ нь мөрийтэй тоглоомоос төсвөө бүрдүүлдэг Макао мужид хүртэл нөлөө үзүүлжээ. Тухайлбал, авлигын эсрэг арга хэмжээ хэрэгжиж Макао мужийн мөрийтэй тоглоомноос олдог орлого сүүлийн гурван жилд огцом буурсан байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …