Английн Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах 27 давхар “GrenFill” орон сууцны барилгад гал гарлаа. Гал дөрвөн давхарт гарсан бөгөөд одоогоор барилга бүхэлдээ шатаж байна. Галыг унтраахаар 40 галын машин, 200 гал сөнөөгч ажиллаж байгаа юм. Одоогоор барилга дотор хэчнээн хүн байгааг мэдэх боломжгүй байгаа аж. Гал орон нутгийн цагаар 01.00 цагийн орчимд гарсан. Одоо Лондонд өглөөний 06.20 цаг болж байна. Гэвч гал барилгыг бүхэлд нь хамраад байгаа юм. Оршин суугчдын мэдээлж байгаагаар “хүүхэд болон эмэгтэйчүүд барилгад хашигдсан” гэнэ. Тус барилгад оршин суугчдын ихэнх нь лалын шашинтан гэсэн мэдээлэл байна.