Лондонд гарсан гал түймэрт 12 хүний амь үрэгджээ

Английн Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах  27 давхар “GrenFill” орон сууцны барилгад өчигдөр шөнө  01.00 цагийн орчимд гал гарсан билээ. Албаныхны мэдээлснээр галын улмаас 12 хүн амь үрэгдэж, 78 хүнийг галаас аварч эмнэлэгт хүргүүлсэн ч эмнэлэгт хүргэгдсэн  18 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Тус байранд өнгөрсөн жил 11.08 сая $ засвар хийж гадна талыг нь шинэчилсэн байна.

Галыг унтраахаар 40 галын машин, 200 гал сөнөөгч ажилласан байна.  Лондоны гал унтраах ангийн комиссар Дэни Коттон “Би 29 жил гал сөнөөгчөөр ажиллахдаа ийм хэмжээний түймэр харж байсангүй” гэж мэдэгджээ.

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …