Хотруу дайрсан хүрэлзгэнүүдийг алж болохгүй

20b57a9f5867fd97bigda42baac3bc8d31cbig

Америкийн Оклахома мужийн Оклахома сити хотын  оршин суугчид тун ч таагүй байгалийн үзэгдэлтэй тулгарсан байна. Тус мужид хүрэлзгэний нүүдэл болж ая тухтай байсан суурийн газрууд руу хэдэн тэрбумаараа  дайрчээ.

Тэдгээр хүрэлзгэний гаргах чимээ хэдэн хоногоор намжихгүй байгаагийн дээр үхсэн амьтадын ялзарсан үнэр гарч оршин суугчдыг байж суух газар болгож байгаа гэнэ.

Хүмүүс тэдэнтэй тэмцэлдэн  бүх л цонх хаалгаа чадах чинээгээр сайн хааж байгаа ч шавьж яаж ийгээд дотогш нэвтэрсээр байгаа аж. Мужийн ахмад настнууд хэзээ ч ийм олон хүрэлзгэнэ харж байгаагүй гэж гайхал алдаж байх зуур мужийн эрх баригчид оршин суугчдад хандан гэрт орж ирсэн хүрэлзгэнийг алахгүй байхыг анхааруулж байна.

5afb20f56b5068a1big81d0886301007282big

Учир нь хүрэлзгэнэ үхсэн нэгнээ хүнс болгон хэрэглэдэг болохоор хэдий чинээ их ална тэр хэмжэгээр хоол тэжээл нь нэмэгдэн хурдацтай үрждэг юм байна. Тэд хотын бүх л гудамж, байр, зам гээд байж болох бүх л газрыг байлдан эзэлсэн байна. Зарим хүн гэрээсээ гарахаас айж гэртээ бүгээд олон хонож байгаа гэнэ.

Оклахомын их сургуулийн Брайн Жервис сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Ойрын хэдэн өдөр тэдний тоо бүр ч олон болно.Гэхдээ хэсэг хугацааны дараа дийлэнх нь үхэж үрэгдээд алга болох ч тэр болтол багаар бодож найман долоо хоног тэвчих хэрэгтэй” гэжээ. Шавьж ингэж олноор гарч ирэх болсны шалтгааны цаг агаарын өөрчлөлт гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Оклахома мужийн ургамал ба шавьжны өвчин эмгэг судлалын оношилгооны лабораторийн захирал Рик Грэнтхем “Хавар урт үргэлжилсэн ган болсны дараа залгуулаад долоо, наймдугаар саруудад их хэмжээний хур тунадас орсны дараа л гол төлөв ийм үзэгдэл ажиглагддаг” гэсэн байна.

4318e0c7fadc2163big

Хүрэлзгэнэ нь зөвхөн орооны үеэрээ л ингэж сүрэглэн нийлдэг. Тэднийг орон гэртээ оруулахгүй байна гэдэг оршин суугчдад тун төвөгтэй байгаан дээр алж болохгүй нь бүүр ч хүндрэлтэй байгаа гэнэ. Хүрэлзгэнэ өдрийн цагаар харанхуй, чийглэг газар байдаг.

Иймд гудамжинд бөөгнөрсөн чулуу, тоосго гэх мэт хогийг зайлуулбал тэдний тоо тэр хавьцаа эрс цөөрдөг аж. Мөн тусгай шүршлэгээр хаалга, цонхоо шүршвэл гэрт орж ирэх нь цөөрдөг юм байна.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …