Хятадын загасчин аварга том хавч барьжээ

БЭЭЖИН. /GlobalTimes/. Хятадын зүүн урд нутгийн Фузень мужийн Фудин хотын загасчин саяхан аварга том хавч барьжээ.

Гуо овогт загасчин 3 гаруй кг жинтэй, 1.4 м урттай хавч барьсан байна.

Тэрбээр ярихдаа “Наймдугаар сарын 11-ний өдөр би найзуудтайгаа тэнгист загасчилж байгаад аварга том хавч барьсан. Би урьд өмнө нь ийм том хавч огт харж байгаагүй” гэжээ.

Фузень мужийн төв Фужоу хотын нэгэн оршин суугч энэ хавчийг 350 мянган юаниар худалдаж авах саналыг загасчинд тавьсан гэнэ.

Одоогоос хоёр жилийн өмнө Жөзян мужийн Вэньлин хотын нэгэн загасчин дээрхтэй хэмжээгээрээ ойролцоо хавч барьж, 600 мянган юаниар худалдаж байсан гэнэ.

Г.Доржханд
montsame.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …