Мүн Жэ Инийн нэр хүнд өсчээ

СӨҮЛ./TASS/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий нэр хүнд өнгөрсөн долоо хоног өсч 73,9 хувьд хүрсэн тухай даваа гарагт “Realmeter” социологийн агентлаг мэдээллээ.

“8 дугаар сарын 21-25 ны хооронд тус улсын өнцөг булан бүрийн 2500 оршин суугчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр насанд хүрсэн иргэдийн дөрөвний гурав нь Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий үйл ажиллагааг дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн. Эсрэг саналыг иргэдийн 19,7 хувь нь өгсөн” хэмээн тус агентлаг дурджээ.

Мөн эрх баригч “Тобуро” ардчилсан намын үйл ажиллагааг санал асуулгад оролцогчдын 51,8 хувь нь дэмжжээ. Солонгосын Эрх чөлөөний консерватив намыг санал асуулгад оролцогсдын 14,9 хувь, “Парын” намыг 6,8 хувь, Ардын намыг 6,7 хувь, Шударга ёсны намыг 6,2 хувь нь тус бүр дэмжжээ.Санал асуулгын дүнгийн үнэн бодит байдал 95 хувь бол харьцангуй алдаа 1,9 хувь ажээ.

Эх сурвалж:montsame.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …